2009-03-23
Монголын яруу найраг, гавьяат

Монголын яруу найраг, гавьяат

Болор цом сөнөтгүй ээ өөр өөр илэрхийлвэл шүлэг шүүдэг сэтэртэнгүүд хүний дотоод монлогийг шүүн байр эзэлүүлэн Янжинлхам бурханы өмнөөс шийдвэр гаргах эрх бийсэн билүү гэж. Энэ шүлэг сайн шүлэг байна энэнд тэргүүн байр харин түүнд дэд байр гэх үг утга учиртай сонсонгдож байна уу?. Би харь орноор хэсэж нүд тайлж үзээгүй боловьч Америк, Англи, Францад шүлгийн уралдаан болж байна гэж огтоос сонсоогүй харин яруу найрагийн наадам болж байна гэж сонсон боловьч тэр наадамдаа шүлэг уралдуулж байр эзэлүүлэж цол өгдөг гэж сонсоогүй. Энэ мэт хуучин СОЦ-нийгмийн тархи угаах арга барил болсон Болор цомоос салдаггүй юм аа гэхэд ядаж шинчлэлд хийх цаг болсон мэт мөхөс надад санагдана.

 

 

Монголын гавьяат хийгээд гавьяат болох хүмүүст

С.Жавхлангийн дуунд би дуртай бас түүний амжилт болон менежмент надад таалагддаг яагаад гэвэл би хувь хүн харин энэ нь төрд хамаатай ЮУ? Еөрөөсөө хувь хүний тэр дундаа авьяасаараа мөнгө олдог жүжигчид, дуучид, зураач гэх мэт хүмүүсийн бүтээл төрд хамаатай юу тэр хүмүүс чинь гавьяаттай гавьяагүй яваад амьдраад  байхад төр дундуур нь орж шагнал өгөж урамшуулдаг энэ тэнэг төрийн бодлогоос татгалзвал яасан юм бэ Монголчуудаа.  Шагнал дагаж явдаг хэдэн бор халтар төгрөг чинь миний бидний халааснаас гарч байгаа шүү дээ. Би С.Жавхлангийн дуунд  дуртай болхоор түүний тоглолтйг үзэж сд-г нь авч үзээд түүнд орлого оруулаад байхад ТӨР илүү л байхгүй юу?. Мадоннаг Английн гавьяад дуучин гэх цол зүүдэгийг би лав мэдэхгүй юм байна шүү. Ер нь гавьяат гэдэг цол гуншинг ямар хүмүүс авах ёстойг нэг бодож үзэх цаг болсон юм биш үү. Хэрэв жүжигчидийг шагнах ёстой юм бол тэдний шагнал нь бидний алга ташалт тоглолтыг нь үзэх тасалбарын мөнгө л байг энэ нь шудрага биш гэж үү.

Энэ бол жишээ

 

Бичсэн: Эх орон, Газар шороо | цаг: 17:37 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


rolling eyes
Бичсэн: Зочин цаг: 20:11, 2009-04-17 | Холбоос | |


үнэн зүйл харин бид шагналын нэр хүнд уналаа гээд хараах юм. хэрвээ төр анхнаасаа оролцоогүй бол тэр нэр хүнд зөвхөн орлогоор хэмжигддэг гэдгийг бид аль эрт мэдчих байсан гэж бодогддог юм. big grin
Бичсэн: dao цаг: 18:32, 2009-03-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax