Эрээвэр хураавар
Хүслээ мэдэн цэнгэн бүжих нь
Хоног тааруулах агшин төдий
Хүслээ харгалзан шуналаар дүгнэх нь
Хүний өвөрт эрхлэн байх жаргал төдий
Эрээвэр хураавар
Болох болохгүйн үнэн зөвийн ялгааг
Бодолын мананд сарниаж орхиод
Бидний амьдрал гэсэн үг нь нисээд
Бидний салалт үгээр эргээд ирэх нь
Эрээвэр хураавар
Төгс үзсэглэнгийн төгс биеийг магтаад
Төрхөмд нь буцаасан олон авхайн
Төгс гоо үзсэглэн нь итгэл, сэтгэл нэртэй
Төрхөмдөө буцсан авхайн итгэл сэтгэлүүд
Эрээвэр хураавар
Ононы мөрөн ширгэн байх энэ үед
Оргил булаалдан тэмцэн дайдах
Олон эрчүүдийн омог төглдөр зориг
Ориглон буцлах саван дахь ус адил
Эрээвэр хураавар
Миний чиний төрсөн нутаг минь
Миний нутаг шүлэгт л мөнхлөөстэй
Миний адил хүн ард түүх шашдирт дөнглөөстэй
Миний Монголын газар шороо харин
Эрээвэр хураавар.