2009-03-25
hog

Хог

Тэртээх тэнгэр дээр цэнхэрлэн нисэх юу вэ? Шувуу юу? Аль эсвэл онгоц уу? Уучилаарай энэ хог байлаа тэр дундаа гялгар уут би гялгар уут хэрэглэхээ боль гэж хэлэхгүй зүгээр л бүгдээрээ татвараа бөөгнүүлж байгаад хотоос холхон хог боловсоруулах үйлдвэр барьчих уу? л гэж байна. Тэгэхгүй бол энэ хот чинь миний хүүхдийн живэх болон......... ер нь л хогондоо дарагдаж дууслаа. Ядаж байхад өчигдөрхөн хогний машинд өгөөд явуулсн хог чинь өнөөдөр толгой дээр эргэлдэж байх юм нэг юм бодохгүй бол утаанд хордож үхэхээсээ өмнө хотын иргэд бид чинь хогонд дарагдаж амь эрсдэх нь байна.

Бичсэн: Эх орон, Газар шороо | цаг: 16:35 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Хог... Үнэхээр тийм шүү. Улаанбаатар хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт, гэрэлтүүлгийн түвшингээрээ дэлхийн бусад нийслэлүүдээс хамгийн муу, сүүл мушгиж байна гэвэл маргалдах хүн гарахгүй болов уу. Өвөлдөө утаа угаар нь “толгойн өвчин” болдог бол хавартаа толгой дээгүүр хог нь эргэлдэн бүжиж, хаа хамаагүй асгасан угаадас нь хамар сэтлэм үнэрээр зовоодог. Гэхдээ энэ хэн нэгнээс хамааралтай зүйл биш л дээ. Хотын хөгжим энэ тэр гэж толгой хаялан бардамнах дуртай хэрнээ хогоо хаяж, болохоо болихоороо хүний нүд хариулж байгаад булан тохой бараадан “морь харчихдаг” хүмүүсийн тухай ярьж байгаа хэрэг.
Бичсэн: gereltuya цаг: 10:14, 2009-03-26 | Холбоос | |


хог хаяхгүй байж чадахгүйгээс хойш хогын савтай байх хэрэгтэй гэхдээ гол нь соёл ухамсар энэ л алга байх шиг big grin
Бичсэн: dao цаг: 18:36, 2009-03-25 | Холбоос | |


Хэн нэгэн хог боловсруулдаг үйлдвэр  байлгуулж ашигтай ажиллахын тулд бид хогоо ялгадаг байх хэрэгтэй гэж бодож байна. Дахин боловсруулах хуванцар, пластик хогоо нэг, цаасаа нэг, үлдэглэд хог гэж нэг ялгаад байвал. Ялгадаг болохоос өмнө байшин бүрийн өмнө, хийсээд алга болчихгүй, хог түүдэг хүмүүс, нохой гахай задлаад тараагаад хийсгээд байх боломжгүй болгох арга хэмжээ авах хэрэгтэй боловуу?
айл бүр түлхүүртэй, тэр хог хаядаг жижиг хашаа сав юу байдаг юм, тэрийгээ онгойлгож хогоо хаяад буцаагаад түгждэг бол...

Зассан: Blessing_Tara хэзээ: 2009-3-25 06:37
Бичсэн: Blessing Tara цаг: 18:33, 2009-03-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax